Бүлэг этгээд хууль бусаар 35кг ногоон хаш чулуу олборлосныг илрүүлжээ Бүлэг этгээд хууль бусаар 35кг ногоон хаш чулуу олборлосныг илрүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Бүлэг этгээд хууль бусаар 35кг ногоон хаш чулуу олборлосныг илрүүлжээ

2024 оны 2 сарын 27

Arslan.mn

Экологийн Цагдаагийн Албаны төв, орон нутгийн алба хаагчид хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг илрүүлжээ.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хоёрдугаар багийн нутаг “Бяран” гэх нэртэй тусгай хамгаалалтай газарт “Ногоон хаш чулуу” олборлохоор 20 гаруй хүн 2-3 цасны мотоциклтэй гарсан байна” гэх мэдээлэл иргэдээс ирсний дагуу шалгалтын ажиллагаа зохион байгуулжээ.

Шалгалтаар тус аймгийн харьяат Д.Б, М.Н, Б.Б, нарын 6 этгээд хууль бусаар газрын хэвлийд халдаж 35 кг ногоон хаш чулуу олборлосон болохыг тогтоож, хууль бус үйл ажиллагаандаа ашигласан 3 ширхэг цасны мотоцикл, 35 кг ногоон хаш чулуу, зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
655024
5 эможи

Зочин
2024-02-29 18:40
Хуцна биз пдаа нүүсний учир луйварчид аа ол!!!
Зочин
2024-02-28 23:48
Нүүрсний хулгай мэтийгээ чадахгүй хэвтэж сүр болж дээ
T1
2024-02-27 19:57
Bairlaliig ni yag zaagaad ugchixdug tee
Miigaa
2024-02-27 18:36
Naad nogoon hash chinivogoon vogoonooroo uragshaa garaad duusavdaa ydsan nutgiin heden hun 35 han kg avaal biz suudtei pizdaakuud ve bid iim l huulitai archaahui lalruud baihgui yu heden 100 heden 1000 buur zuun zuun tn r achaad baihad buur neelttei heleltsuuleg hiigeed ileruuleed uguud baihad avilgajsan shuuh ni yaj bna ....henii hurungiig huraaj henii offshoriig oruulj irsiin
battur
2024-02-27 13:59
Za ene heterne gazraa gadaadiinhand ugchuud yun tusgai hamgaalalt we oron nutgiin hvmvvs awhad yahaw de
үнэн
2024-02-27 13:14
Хэдэн жилийн өмнө Өмнөговь аймагт Говь Гурван сайхан ууланд жуулчидтай явж байтал гэнэт хэсэг бороо асгаад зэвхий саарал байсан хаднууд огцом нов ногоон болчиж билээ
keyboard_arrow_up