Ц.Чинзориг: Согтуугаар дахин тээврийн хэрэгсэл жолоодсон 185 материалд эрүүгийн хэрэг үүсгэсэн Ц.Чинзориг: Согтуугаар дахин тээврийн хэрэгсэл жолоодсон 185 материалд эрүүгийн хэрэг үүсгэсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Чинзориг: Согтуугаар дахин тээврийн хэрэгсэл жолоодсон 185 материалд эрүүгийн хэрэг үүсгэсэн

2024 оны 2 сарын 26

Arslan.mn

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Зөрчлийн болон Эрүүгийн хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол оногдуулах ялыг чангатгасан. 

Энэ талаар ТЦА-ны Зөрчил шалгах хэсгийн дарга, дэд хурандаа Ц.Чинзориг "Хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2,253 зөрчил бүртгэгдсэн.

Үүнийг өмнөх онуудын мөн үеийн бүртгэгдсэн зөрчилтэй харьцуулбал:

  • 2022 оны мөн үетэй харьцуулбал 67.5 хувь
  • 2023 оны мөн үетэй харьцуулбал 58.5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарсан.

Одоогийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг давтан үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 27.10.5 заалтаар эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаанд байгаа 185 зөрчил материал байна. Үүнээс 10-ыг нь шийтгэл оногдуулахаар шүүхийн байгууллагад шилжүүлсэн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655001
0 эможи

A
2024-02-26 17:46
Ярихаас өөр юу ч байхгүй ямарч арга хэмжээ авдгүй авсанч маш бага арга хэмжээ авна нөгөө хөнгөн торгуулсан жолооч нь маргахш нь дахиад л машинаа бариад согтуу явна торгуул нь толгойг илээд байгаа юм чинь
keyboard_arrow_up