Оюутнаа зодсон гэх КУДС-ийн захирал Ж.Солонгийг 100 мянган төгрөгөөр торгожээ Оюутнаа зодсон гэх КУДС-ийн захирал Ж.Солонгийг 100 мянган төгрөгөөр торгожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Оюутнаа зодсон гэх КУДС-ийн захирал Ж.Солонгийг 100 мянган төгрөгөөр торгожээ

2024 оны 2 сарын 26

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.02.19-өөс 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд) 33,261 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 268 хэргийг хүргүүлсэн байна.

Мөн зөрчлийн шинжтэй 60.987 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 40,466 зөрчлийг шийдвэрлэжээ. 

Тухайлбал, энэ сарын 20-ны өдөр зарим сайтаар “Кино Урлагийн дээд сургуулийн захирал оюутныг цохиж буй бичлэг ил боллоо” гэсэн гарчигтай мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
654996
3 эможи

Батбаяр
2024-02-27 00:43
Тэр тамхи татсан оюутан БЗД-ийн Иргэний хэргийн шүүхийн даргын эсвэл шүүгчийн хүүхэд юм байна л даа. Паа!!! Мундаг арын хаалгатай, тэгээд бас дараа нь захиралаа өдөр шөнөгүй дээрхлэнэ ямар хогийн шээс вэ? Удахгүй урлагын бас байгууллагыг дарамтлана. Манай Тонголын заяа хаана яваад байна!!! Энэ нэг нусан тагт яваад байгаа юм уу?????
Tenger
2024-02-26 15:03
Buruu yum hiisen hvvhediig zodoh ni zow shdee
keyboard_arrow_up