Ховдын Эрдэнэбүрэн суманд зохиогдсон хурдан морины уралдааныг  хүүхдийн эрх зөрчсөн гэж ШАЛГАЖ эхэллээ Ховдын Эрдэнэбүрэн суманд зохиогдсон хурдан морины уралдааныг хүүхдийн эрх зөрчсөн гэж ШАЛГАЖ эхэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ховдын Эрдэнэбүрэн суманд зохиогдсон хурдан морины уралдааныг хүүхдийн эрх зөрчсөн гэж ШАЛГАЖ эхэллээ

2024 оны 2 сарын 26

Arslan.mn

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон байдаг.

Тэгвэл 2024 оны хоёрдугаар сарын 17-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт гурван насны морьдыг уралдуулан, насанд хүрээгүй хүүхдүүдийг унаач хийлгэж, хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл гарсан юм.

Үүнд Ховд аймгийн Цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, хоёрдугаар сарын 20-нд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл (Хүүхдийн эрх зөрчих)-д заасан үндэслэлээр Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн гэж Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
654995
5 эможи

keyboard_arrow_up