Л.Оюунжаргал:  Дархадын хотгороор -46 градус хүрсэн Л.Оюунжаргал: Дархадын хотгороор -46 градус хүрсэн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюунжаргал: Дархадын хотгороор -46 градус хүрсэн

2024 оны 2 сарын 26

Arslan.mn

Цаг агаарын талаарх цаг үеийн мэдээллийг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал танилцууллаа.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгаар 0-4мм цас орж, цасны зузаан 0-3сантиметрээр нэмэгджээ. Долоо хоногийн эхээр ихэнх нутгаар нэлээд хүйтэн байсан бөгөөд Дархадын хотгороор -46 градус хүрсэн. Долоо хоногийн сүүлээр ихэнх нутгаар хүйтний эрч 1-14 градусаар суларсан.

Өнөөдөр 08:00 цагийн байдлаар Архангайн баруун, Булганы өмнөд, Хөвсгөлийн зүүн өмнөд хэсгээр цас орж байна. Энэ цас өнөөдөр зүүн болон төвийн аймгуудын нутгаар үргэлжлэн орно.

Хоёрдугаар сарын 27-нд төв, зүүн аймгийн зарим нутгаар цас орно.

28-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав нутгаар бага хэмжээний цас орно.

29-нд зүүн аймгуудын нутгаар цас орно.

Гуравдугаар сарын цаг агаарын мэдээ:

  • Гуравдугаар сарын 1-нд ихэнх нутгаар хур тунадас багатай.
  • 2-нд Увс нуурын хотгор, Монгол Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар
  • 3-нд Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
  • 4-нд Нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуургатай байна.

Гуравдугаар сарын 2-нд Алтайн уулархаг нутгаар, 3-нд ихэнх нутгаар, 4-нд тал хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч, ширүүснэ. Энэ нь аюултай үзэгдлийн хэмжээнийх биш.

Гуравдугаар сарын 1-нээс баруун аймгуудын нутгаас эхлэн хүйтний эрч бага зэрэг суларна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654985
0 эможи

keyboard_arrow_up