Согтуу жолоочийн эрхийг 1 жилээр хасаж, ₮200 мянгаар ТОРГОЖЭЭ Согтуу жолоочийн эрхийг 1 жилээр хасаж, ₮200 мянгаар ТОРГОЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Согтуу жолоочийн эрхийг 1 жилээр хасаж, ₮200 мянгаар ТОРГОЖЭЭ

2024 оны 2 сарын 22

Arslan.mn

Иргэн А.Э-г 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Б аймгийн С сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахад нь цагдаа саатуулжээ. Тэрбээр 1.46 хувийн промиль согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Улсын Их хурлын 2023 оны 12 сарын 07-ны өдрийн Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь 5.1 дэх заалтад заасан буюу согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг үйлдсэн хүнд оногдуулах шийтгэлийг “…тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.” гэж хүндрүүлсэн.

Мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтан, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлнэ” гэх өөрчлөлтийг 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

Иймд шүүхээс холбогдогч Э.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн бөгөөд тэрбээр хуульд заасан хугацаанд торгуулийг төлсөн тул 50 хувиар хөнгөрүүлж 200.000 төгрөгийг төлсөн байна.

 

Тойм бэлтгэсэн: Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654938
0 эможи

keyboard_arrow_up