ЦУОШГ: Хоёрдугаар сарын 27-ноос хүйтний эрч чангарна ЦУОШГ: Хоёрдугаар сарын 27-ноос хүйтний эрч чангарна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЦУОШГ: Хоёрдугаар сарын 27-ноос хүйтний эрч чангарна

2024 оны 2 сарын 22

Arslan.mn

"Маргааш буюу хоёрдугаар сарын 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. 24-нд ихэнх нутгаар цас багатай ч хүйтний эрч 3-4 градусаар чангарна. 25-нд Алтайн уулархаг нутгаар цас орж эхэлнэ. 26-нд Баруун болон төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд Төв, зүүн аймгуудын зарим газраар, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна гэдгийг цаг  уурын байгууллагаас мэдээллээ. 

Энэ талаар ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Энэ сарын 25-нд Алтайн уулархаг нутгаар орох цас 26, 27-нд голдуу нутгийн хойд хэсгийг хамарна. Хүч султай цасан шуурганы үзэгдэл болно. Шинийн 3-ны өдөр мөн цасан шуурга болсон. 25, 26-наас цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээргүй байгаа ч үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд халтиргаа гулгаа үүсэх, хаагдах зэргээр орон нутгийн замд зорчиход хүндрэл үүснэ. Агаарын температурын хувьд хоёрдугаар сарын 24-нд хүйтний эрч чангарах ч 25, 26-нд хүйтний эрч 3-4 градусаар сулраад 27-ноос эргээд хүйтэрнэ" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
654935
1 эможи

keyboard_arrow_up