Сураггүй болсон 14 настай хүү тав хоног сүлжээ дэлгүүр болон тоглоомын газар хоножээ Сураггүй болсон 14 настай хүү тав хоног сүлжээ дэлгүүр болон тоглоомын газар хоножээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сураггүй болсон 14 настай хүү тав хоног сүлжээ дэлгүүр болон тоглоомын газар хоножээ

2024 оны 2 сарын 22

Arslan.mn

Сураггүй алга болсон хүүхдийг олж тогтоон агр гэрт нь ХҮЛЭЭЛГЭЖ өгчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “14 настай хүү сургуульдаа явлаа гэж гараад сураггүй алга болсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, хүүхдийг 5 хоногийн дараа буюу өнөөдөр олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэж өгсөн. 

Дээрх хүүхэд нь цахим тоглоомын газар болон 24 цагийн сүлжээ дэлгүүрүүдээр хоног төөрүүлж явсан, тоглоомд донтсон нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийн гар утас, цахим тоглоомын хэрэглээнд хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
3
654934
10 эможи

keyboard_arrow_up