Яармагийн гүүр орчмын шонг өвс ачсан “Норд бенз“ мөргөжээ Яармагийн гүүр орчмын шонг өвс ачсан “Норд бенз“ мөргөжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Яармагийн гүүр орчмын шонг өвс ачсан “Норд бенз“ мөргөжээ

2024 оны 2 сарын 22

Arslan.mn

Өнөөдөр /2024.02.22/ өглөө Хан-Уул дүүрэг, Яармагийн гүүрний урд хэсэгт замын өндрийн хязгаарлалтын шон унаж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэн түгжрэл үүссэн. Уг ослын шалтгааныг ТЦА-наас мэдээлжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагийн гүүрний баруун талын өндрийн хязгаарын шонг машинаар мөргөсөн байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө буюу хоёрдугаар сарын 22-ны 03:47 цагт ирсэн. Дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс хэргийн газрын үзлэг шалгалт хийхэд өвс ачиж явсан "Норд Бенз" загварын тээврийн хэрэгслээр тухайн шонг мөргөсөн байна. Одоогийн байдлаар унасан шонг замаас гаргаж, зорчих хэсгийг чөлөөлсөн, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна".

Яармагийн гүүрийг мөргөхөөс хамгаалсан уг шонг ослын улмаас мөргөсөн учраас хохирлыг буруутай этгээд төлнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654922
0 эможи

keyboard_arrow_up