Дүнжингаравын уулзварт болсон галын улмаас нас барсан хүний тоо 7 болжээ
2024 оны 2 сарын 22
Өнгөрөгч нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч улмаар онцгой байдлын 3 алба хаагч газар дээрээ амь насаа алдаж 10 гаруй иргэн түлэгдэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн.
Гэвч ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байсан 4 хүн харамсалтайгаар амь насаа алдсан бөгөөд одоогоор хүнд оноштой хоёр иргэн БНСУ-д эмчлүүлж буй аж. Мөн дэлбэрэлтэд өртсөн 4 иргэн эмнэлгээс гарч, гэрээр эмчлүүлж буй бөгөөд эмчилгээ нь үр дүнтэй байгаа гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
2
1
1
11
10
1
654913
28 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: