УЕПГ: “Дүнжингарав“-ын уулзварт болсон дэлбэрэлтэд 228 иргэн, 15 ААН эд хөрөнгөөрөө хохирсон УЕПГ: “Дүнжингарав“-ын уулзварт болсон дэлбэрэлтэд 228 иргэн, 15 ААН эд хөрөнгөөрөө хохирсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: “Дүнжингарав“-ын уулзварт болсон дэлбэрэлтэд 228 иргэн, 15 ААН эд хөрөнгөөрөө хохирсон

2024 оны 2 сарын 20

Arslan.mn

Энэ оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд гарсан галын хэрэгт ажлын хэсэг байгуулсан аж.

Галын улмаас Онцгой байдлын гурван алба хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Мөн 35 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирчээ.

Ажлын хэсгээс 200 орчим иргэн, аж ахуйн нэгжийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон мэдүүлэг авч, галын шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тогтоохоор шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654865
1 эможи

keyboard_arrow_up