Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулахыг уриалав Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулахыг уриалав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулахыг уриалав

2024 оны 2 сарын 16

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын эхний 15 хоногт 12,665 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 590, зөрчлийн шинжтэй 9,927, зам тээврийн ослын шинжтэй 2,148 дуудлага, мэдээлэл шалгагджээ.

Мөн хугацаанд нийт дуудлага мэдээлэл 2.6 буурсан үзүүлэлттэй боловч, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 4.6 хувиар өссөн байна.

Баяр ёслол, амралтын өдрүүдэд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчил өсөх хандлагатай тоо мэдээлэл, судалгаа байдаг бөгөөд ирэх сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн баярын өдрүүд ойртож байгаатай холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. 

  • Архины зохисгүй хэрэглээг хязгаарлах. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн  хэрэглэснээс үүдэлтэй хариуцлагагүй, болчимгүй үйлдэл нь иргэн, гэр бүлд хэзээ ч мартагдахгүй харууслыг бий болгодогт анхаарч, хор уршгаас урьдчилан сэргийлэх
  • Гэр бүлийн жижиг маргаан, санал зөрөлдсөн асуудал, бухимдлыг дэвэргэхгүй, эвтэй аргаар шийдвэрлэж сурах, хэрэгтэй гэж үзсэн үедээ мэргэжлийн сэтгэл зүйчид /мэргэжлийн байгууллагад/ хандаж зөвлөгөө, тусламж авч байх
  • Хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй, үл хайхрах хүчирхийлэлд өртүүлэхгүй байх болон анхаарал, халамжаар дутагдуулахгүй байхад онцгой анхаарах
  • Ахуйн хүрээний осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Хэрэв таны ойр тойрны тань хэн нэгэн хүчирхийлэлд өртсөн бол 102, 107, 108 дугаарын утсанд мэдээлээрэй. Хохирогчдыг хамгаалах, хүчирхийллийг мэдээлэх үйлчилгээний дугаарууд 24 цаг нээлттэй, үнэ төлбөргүй.

/107 Гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө, мэдээлэл; 102 Цагдаагийн дуудлага; 108 Хүүхдийн тусламжийн утас/

Цагдаагийн байгууллага familycenter.mnwww.e-khutuch.mn цахим хуудасны чатботоор дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй өргөдөл, гомдлыг хүлээн авдаг болсон. Дээрх хаягаар орж хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх, мөн гэр бүлийн харилцаанд үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжлийн хүмүүстэй холбогдон мэдээлэл, зөвлөгөө, тусламж авах авах боломжтой.

Хүчирхийллийг таслан зогсооход өөрсдийн үүрэг оролцоог ухамсарлан гар бие, дуу хоолойгоо өргөн оролцохыг Цагдаагийн байгууллагаас уриаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654761
0 эможи

keyboard_arrow_up