СЭРЭМЖЛҮҮЛЭГ:  Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж зарим аймагт ЗАМ ХААГДЖЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж зарим аймагт ЗАМ ХААГДЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж зарим аймагт ЗАМ ХААГДЖЭЭ

2024 оны 2 сарын 16

Arslan.mn

Өнөөдөр /2024.02.16/ 06:00 цагийн байдлаар нийт нутгаар хүчтэй шуургатай байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж зарим аймагт зам хаагджээ.

Тухайлбал, А14 дугаартай Манхан-Булган-Улсын хил чиглэл, Бага улаан даваанд цас орж хүчтэй шуурсны улмаас зам хаагдаад байна.

Иймд Аймгийн ОБГ, Цагдаагийн газарт мэдэгдэж зам нээгдтэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлар арга хэмжээ авч ажиллаж байна. Иргэд тээвэрчид, жолооч та тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд, Баянхонгорын баруун хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654751
1 эможи

keyboard_arrow_up