04.00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон малчин эмэгтэй эндсэн байжээ 04.00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон малчин эмэгтэй эндсэн байжээ
05 сарын 10, Ням
Өнөөдөр тойм

Arslan.mn

04.00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон малчин эмэгтэй эндсэн байжээ

2024 оны 2 сарын 08

Arslan.mn

Архангай аймгийн Жаргалант сумын Ямаат багийн нутаг сумын төвөөс зүүн хойд зүгт 8 км-т орших Үзүүрийн бууц хэмээх газарт хоёрдугаар сарын 4-ний 04:00 цагийн орчим тус сумын харьяат малчин О гэрээсээ гараад сураггүй болжээ. 

Энэ тухай дуудлагыг 4-ний 18:45 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус  аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Цагдаагийн тасгийнхан, сумын Мэргэжлийн ангийнхан малчин 56 настай эмэгтэйг /сэтгэцийн өөрчлөлттэй/ эрэн хайх ажиллагааг 5-ны өдрийн 12:25 цагаас эхлүүлжээ. 

Тус багийн Арцны сахья гэдэг газар Орхон голын эрэг дагуу завьтай 50 метр зайд эрэн хайж, 13:37 цагт цогцсыг нь олж, гарган сумын Цагдаагийн тасгийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
654597
1 эможи

keyboard_arrow_up