ХӨСҮТ: Золгох үед бага насны хүүхдийг үнсэж, нүүрэнд нь хүрэхгүй байхад анхаарах хэрэгтэй ХӨСҮТ: Золгох үед бага насны хүүхдийг үнсэж, нүүрэнд нь хүрэхгүй байхад анхаарах хэрэгтэй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: Золгох үед бага насны хүүхдийг үнсэж, нүүрэнд нь хүрэхгүй байхад анхаарах хэрэгтэй

2024 оны 2 сарын 07

Arslan.mn

ЭМЯ-нaaс Сар шинээр ажиллах эмнэлгийн хуваарь, эрт илрүүлгийн явц,  амьсгалын замын болон хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх, уламжлалт хоол хүнс, архины зохистой хэрэглээний талаар зөвлөв.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа дараах зөвлөгөө мэдээллийг өгөв.

Олон хүн цугласан үед халдварт өвчний эрсдэл улам нэмэгддэг. Ялангуяа томуу, томуу төст өвчин нэмэгдэх эрсдэлтэй. Улсын хэмжээнд өвчний идэвхжлийн түвшин өндөр хэвээр байна.

Гараа савантай усаар угаан, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглээрэй. Золгохдоо бага насны хүүхдийг аль болох үнсэхгүй байх нь халдвараас сэргийлнэ. Мөн нүүр амандаа гараа хүргэхгүй байх, агаар сэлгэлтийг хоёр цаг тутам хийх нь чухал.

Бид долоо хоног бүр вирус тархалтыг шинжилж байна. Ковидын халдвар 19 хувийн, томуугийн А вирус 10 хувийн тархалттай байна. Иймд Цагаан сарын өдрүүдэд эдгээр халдвар улс даяар тархах эрсдэлтэй.

Хоол хүнсийг буруу хадгалахтай холбоотойгоор хордлогод орох нь баярын өдрүүдэд түгээмэл байдаг. Лаазалсан хүнсний сав баглаа боодлыг сайтар нягтална. Хөргүүртэй газраас хүнсээ худалдан аваарай. Ууц, чанасан махыг удаан хугацаагаар гэртээ хадгалж болохгүй. Хонуулсан салат битгий идээрэй. Түүхий жимс ногоог сайтар угаан, ундны усыг заавал буцалгаж хэрэглэнэ.

24 цагийн дотор та гурав болон түүнээс удаа суулгавал, 37-оос дээш халуурвал хоолны хордлогын шинж тэмдэгтэй гэж үзнэ. Энэ нөхцөлд та өөрийгөө гэртээ тусгаарлан, гэрийн нөхцөлд эмчлүүлнэ гэв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654575
0 эможи

keyboard_arrow_up