Дөрвөн жилийн хугацаанд ХХААХҮЯ 13 төслийг 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна Дөрвөн жилийн хугацаанд ХХААХҮЯ 13 төслийг 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 09, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Дөрвөн жилийн хугацаанд ХХААХҮЯ 13 төслийг 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна

2024 оны 2 сарын 02

Arslan.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн 2024 оны эхний хуралдааныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвд зохион байгууллаа.

Хуралдааныг Зөвлөлийн дарга бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг удирдан явуулав. Хуралдаанаар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, 2024 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Мөн түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар 2024 оноос хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд шийдвэрлүүлэх шаардлагатай нийт 29 саналыг хэлэлцэж, 12 саналыг Шинжлэх ухаан, технологийн санд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Сүүлийн 4 жилийн хугацаанд тус яамны захиалгаар Шинжлэх ухаан, технологийн 13 төслийг 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар хэрэгжүүлсэн Шинжлэх ухаан, технологийн болон Цөм технологийн төслүүдийн үр дүнг товчлон хүргэвэл, ном товхимол 288, эрдмийн зэрэг горилсон бүтээл 67, шинэ ба шинэчилсэн бүтээл 129, шинэ ба шинэчилсэн технологи 221, тоног төхөөрөмжийн туршилтийн загвар 30, стандарт 201, зөвлөмж 308, заавар 270, патент 51, шинэ онол 14, ашигтай загвар 50, зохиогчийн эрх 33, гадаад өгүүлэл 457, дотоод өгүүлэл 1792, гадаад илтгэл 403, дотоод илтгэл 1472, аргачлал 171, ишлэл 1070 зэрэг үр дүнгүүд гарсан байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654470
0 эможи

keyboard_arrow_up