Дүнжингаравын уулзварт гарсан галын хэрэгт дөрвөн прокурор, 115 мөрдөгч багтсан ажлын хэсэг байгуулжээ Дүнжингаравын уулзварт гарсан галын хэрэгт дөрвөн прокурор, 115 мөрдөгч багтсан ажлын хэсэг байгуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 24, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Дүнжингаравын уулзварт гарсан галын хэрэгт дөрвөн прокурор, 115 мөрдөгч багтсан ажлын хэсэг байгуулжээ

2024 оны 1 сарын 30

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан галын хэрэгт Улсын Ерөнхий Прокурорын Газар(УЕПГ)-аас ажлын хэсэг байгуулжээ. 

Тодруулбал, тус ажлын хэсэгт Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын дөрвөн прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтаж, шалгалтын ажиллагааг явуулахаар болсон байна.

Гал түймрийн улмаас тухайн нөхцөлд байдалд онцгой байдлын гурван алба хаагч нас барсан. Түлэгдэж бэртэж гэмтсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас нэг иргэн нас барсан. Мөн 63 айлын орон сууц, иргэдийн автомашин болон зарим объект түймэрт өртөөд байгаа билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654364
0 эможи

keyboard_arrow_up