ЦЕГ-ын “Зөрчлийн хэрэг бүртгэх алба“-ны сургалт, зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ ЦЕГ-ын “Зөрчлийн хэрэг бүртгэх алба“-ны сургалт, зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-ын “Зөрчлийн хэрэг бүртгэх алба“-ны сургалт, зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ

2024 оны 1 сарын 29

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Зөрчлийн хэрэг бүртгэх нэгж, эрх бүхий албан хаагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрээс хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ иргэн, хуулийн этгээдийн эрхийг хангахад анхаарах асуудлаар нэгдсэн ойлголтыг өгөх,албаны цаашдын зорилго, үйл ажиллагааг сурталчлах зорилгоор ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албанаас сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Тус сургалт, зөвлөгөөнд ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, дэд бөгөөд НЦУГ-ын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Зөрчлийн хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж болон 21 аймаг, 9 дүүргийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, удирдлагууд оролцож байна. 

Arslan.mn

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Энхболд: 

ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албанааас зохион байгуулж байгаа сургалт, зөвлөгөөнд Дорнод аймгийн Цагдаагийн газраас ирж оролцож байна. Энэ удаагийн сургалт, зөвлөгөөн нь зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх  онцлогтойгоос гадна алба болон өргөжсөнөөс хойш зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий нэгжийг бүрэн хамруулснаараа онцлогтой байна. Зөвлөгөөний үйл ажиллагааг зохион байгуулагч болон оролцож буй нийт алба хаагчиддаа амжилт хүсье. 

Arslan.mn

 Дотоодын цэргийн 806 дугаар ангийн Зөрчил шалган шийдвэрлэх тасгийн дарга, хошууч О.Эрдэнэням: 

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулинд дотоодын цэргийн байгууллага харьяалуулж шалгах нэмэлт өөрчлөлт орсон. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч дотоодын цэргийн алба хаагч нарт зөрчил шалгах эрх олгож, дотоодын цэргийн алба хаагч улсын онцгой обьектод үйлдэгдсэн зөрчлийг харьяаллын дагуу шалгаж эхэлсэн. 
Үүнтэй холбогдуулан сургалт, зөвлөгөөнд дотоодын цэргийн алба хаагчид оролцож, мэргэшүүлэх, цаашид тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл солилцож байна.  .
Arslan.mn

Сургалт, зөвлөгөөний үеэр: 

  • Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал
  • УИХ-ын сонгуулийн тухай нэмэлт өөрчлөлт, онцлог зохицуулалт, сонгуулийн гомдол хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал
  • Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулах, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа, анхаарах асуудал
  • Хүний эрх ба цагдаагийн алба хаагчийн эрх, үүрэг тэдгээрийн онцлог
  • Гэр бүлийн хүчирхийлэл, насанд хүрээгүй хүүхдийн эсрэг зөрчлийг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал зэрэг олон сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм. 

Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ. Arslan.mnArslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654361
0 эможи

keyboard_arrow_up