ЭМЯ: 18 том хүн, 3 хүүхэд галын осолд өртсөн ЭМЯ: 18 том хүн, 3 хүүхэд галын осолд өртсөн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: 18 том хүн, 3 хүүхэд галын осолд өртсөн

2024 оны 1 сарын 24

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт гарсан галын улмаас иргэдийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга А.Өнөржаргал мэдээлэл өглөө. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.ӨНӨРЖАРГАЛ "Осол болсон 207-р байранд 56 айл бүртгэлтэй 178 хүн амьдардаг гэсэн мэдээлэл байна.  Эмнэлэгт ирсэн иргэдэд яаралтай тусламж үйлчилгээ, эрчимт, антибиотик, шингэн нөхөн эмчилгээнүүд хийгдээд явж байна. Ийм ослын үед хүмүүс айсан, цочирдсон байдаг учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс эмч нар томилж, ажиллуулж байна. 

Мөн нийслэлийн түргэн тусламжийн төвөөс дөрвөн баг бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд хүний нөөц, эм тарианы нөөц бүрэн хангагдсан эрүүл мэндийн салбар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа иргэдэд сэтгэц болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Ийм осол гэмтэл гарахад эрүүл мэндийн салбар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, шаардлагатай тохиолдолд мэдээ, мэдээллээ солилцоод чиглэл өгөөд ажиллаж байна.

Ийм тохиолдолд аль болох битүү байранд байхгүй байх, сандрахгүй, тайван байж тухайн газраас холдох арга хэмжээг авах хэрэгтэй. Дотор муухайрах, хордлогын шинж тэмдэг илэрвэл шууд эмнэлгийн байгууллагад ажиллах ёстой." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654267
1 эможи

keyboard_arrow_up