ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар тайлангийн хурлаа зохион байгуулж, алба хаагчдад шагнал гардууллаа ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар тайлангийн хурлаа зохион байгуулж, алба хаагчдад шагнал гардууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар тайлангийн хурлаа зохион байгуулж, алба хаагчдад шагнал гардууллаа

2023 оны 12 сарын 25

Arslan.mn

“Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц”-ийг шинэчлэн баталсантай холбогдуулан Урьдчилан сэргийлэх хэлтэс, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хэвлэл мэдээллийн төв, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг нэгтгэн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Урьдчилан сэргийлэх газар”- байгуулагдсан юм.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх тэргүүлэх чиглэл болох урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг Монгол Улсын хэмжээнд цогц байдлаар хэрэгжүүлж, шинэ оноо угтаж буй Урьдчилан сэргийлэх газар /2023.12.22/ тайлангийн хурлаа зохион байгууллаа.

Энэ үеэр цэргийн байнгын тэтгэвэрт гарсан алба хаагчдаа хүндэтгэл үзүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан алба хаагчдаа урамшуулсан юм.

Айлчлан ирж буй 2024 онд бид хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг бүрэн хангаж, иргэд, олон нийт гэмт хэрэг, зөрчилд өртөж хохироос урьдчилан сэргийлэхээр ажиллана.

         

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653590
0 эможи

keyboard_arrow_up