ОХУ-ын Красноярск хот, Красноярскийн хязгаарын мэргэжлийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгууллаа ОХУ-ын Красноярск хот, Красноярскийн хязгаарын мэргэжлийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 24, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-ын Красноярск хот, Красноярскийн хязгаарын мэргэжлийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг байгууллаа

2023 оны 12 сарын 12

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ОХУ-ын Красноярск хот, Красноярскийн хязгаарын мэргэжлийн байгууллагатай хамтран Монгол Улсын газар нутгийг ойжуулах ажил бусад төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр хамтарсан ажлын хэсэг байгууллаа. 

Хоёр тал 2030 он дуустал хамтран зохион байгуулах ажлуудаас дурдвал:

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бүрэн дэмжин ажиллана, ойн аж ахуйд хэрэглэх усан хангамжийн системийг хөгжүүлнэ, Монгол Улсын ойн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахын тулд нутаг дэвсгэрийн хөр, цаг уур, мод, бутлаг ургамлын тархцын судалгааг хамтран хийх, ойн салбарын боловсон хүчнийг сургах, мэргэшүүлэх зорилгоор  ОХУ болон Монголын эрдэм шинжилгээ, боловсролын байгууллагын хамтын ажиллагааг дэмжих болон ОХУ-ын мэргэжлийн байгууллага дээр нь сургах, дадлага хийлгэх үйл ажиллагааг зохион байгуулна.
Хамтарсан ажлын хэсэг байгуулах хуралд Монгол Улсаас ОХУ-ын Красноярск хот, Красноярскийн хязгаарт суугаа Өргөмжит консул, Соёлын элч Е.А. Кузьмин, ЗГХА Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг нар байлцлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653378
0 эможи

keyboard_arrow_up