СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нурсан гэрт дарагдсан 25, төөрч сураггүй болсон 11 иргэнийг аюулгүй болгож, амь насыг авран хамгаалжээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нурсан гэрт дарагдсан 25, төөрч сураггүй болсон 11 иргэнийг аюулгүй болгож, амь насыг авран хамгаалжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нурсан гэрт дарагдсан 25, төөрч сураггүй болсон 11 иргэнийг аюулгүй болгож, амь насыг авран хамгаалжээ

2023 оны 12 сарын 07

Хүчтэй салхи, шуурганы улмаас 14 цагийн байдлаар Увс аймгийн Зүүнхангай суманд автомашинтайгаа цасанд суусан 6, Ховд аймгийн Зэрэг, Цэцэг, Эрдэнэбүрэн, Чандмань суманд 19 гэр нурсан, 4 байшингийн дээвэр хууларсан, 2 автомашины шил хагарсан, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд нийтийн орон сууцны дээвэр хууларсан, Увс аймгийн Өлгий суманд нэг гэр нурсан, Говь-Алтай аймгийн Дарви суманд гурван гэр нурсан, нэг автомашины салхины шил хагарсан дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу тухайн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн төр, захиргааны байгууллагын ажилтнууд хамтран аюулгүй болгож, тусламж үйлчилгээ үзүүлж ажиллалаа. Тухайлбал, Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нурсан гэрийн эд хогшил, тооно, унь, хана дээвэрт дарагдсан 25 иргэний аюулгүй байдлыг хангаж, сураггүй болсон 11 хүнийг эсэн мэнд олж, амь насыг нь авран хамгаалаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653286
1 эможи

keyboard_arrow_up