СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй шуурганы улмаас Ховд, Говь-Алтай аймгийн зарим сум цахилгаангүй болжээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй шуурганы улмаас Ховд, Говь-Алтай аймгийн зарим сум цахилгаангүй болжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 28, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй шуурганы улмаас Ховд, Говь-Алтай аймгийн зарим сум цахилгаангүй болжээ

2023 оны 12 сарын 07

Өнгөрсөн шөнө Ховд, Говь-Алтайн нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурч гамшигт үзэгдэл болсон талаар Цаг уурын байгууллагаас мэдээлээд буй. Шуурганы улмаас арванхоёрдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Ховд аймгийн гурван сум, Говь-Алтай аймгийн нэг суманд цахилгаан эрчим хүч хязгаарлагджээ. Гэмтлийн шалтгааныг тогтоохоор өнөөдөр 08:38 цагт Ховд аймгийн төвөөс “ББЭХС” ТӨХК-ийн Ховд салбарын дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бригад гарсан байна.

Бригад үзлэг хийхэд 35 кВ-ын Манхан-Зэрэг ЦДАШ-ын 403, 404 тулгуур багана унаж, 405-р тулгуур цуурсан болохыг тогтоожээ. Гэмтлийг засахаар ажиллаж байгаа талаар Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653280
0 эможи

keyboard_arrow_up