Б.Ганхуягийн ар гэр: Хүний биед байх ёстой хэмжээнээс 9200 дахин ИХ ХҮНЦЭЛ илэрсэн Б.Ганхуягийн ар гэр: Хүний биед байх ёстой хэмжээнээс 9200 дахин ИХ ХҮНЦЭЛ илэрсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Ганхуягийн ар гэр: Хүний биед байх ёстой хэмжээнээс 9200 дахин ИХ ХҮНЦЭЛ илэрсэн

2023 оны 12 сарын 07

Arslan.mn

Урьдчилан хорих 461 дүгээр ангид жил гаруй хоригдож буй Б.Ганхуягийн эрүүл мэнд болон бусад асуудлынх нь талаар түүний гэр бүлээс мэдээлэл хийж, нагац ах, найз, төрсөн ах, эгч, дүү нар нь байр сууриа илэрхийлж, хүсэлт гомдол саналаа хэллээ.

Төрсөн ах "Бид худлаа, зохиож яриагүй. Хор судлалын ганц лабораторийн шинжилгээнд бид итгэж байгаа. Хүний биед байх ёстой хэмжээнээс 9200 дахин их хүнцэл илэрсэн. 461 ангийг бид ойлгож байгаа. Тэднийх гаргаж чадахгүй байгаа. Бид нар энэ шинжилгээг нь авахуулаад өглөө. Одоо эмчлээд өг л дөө. Бид ийм л юм хүсч байгаа. Гэмт хэрэг үйлдсэн ч бай, үйлдээгүй ч бай хүн эрүүл амьдрах эрхтэй. Гэм буруутайг нь эцэслэн тогтоогоогүй байна. 461 дүгээр эмчилж чадахгүй бол Хор судлалын лаборатори, "Сонгдо" эмнэлэгт үнэнээ хэлэх хэрэгтэй. Одоо ШШГЕГ мэдээлэл хийнэ, хэвийн зүгээр гэж хэлэх гэж байгааг бид мэдэж байна.

Бид холбогдох газруудад энэ асуудлаар гомдол гаргасан. Цаашид хэн нэгнийг, олон хүүхдийн аавыг битгий ингэж хордуулаасай гэж хүсч байна. Б.Ганхуяг гэж хүнийг яагаад сонсголд оруулахгүй байгаа юм бэ. ЭТТ-г төслийн нэгж буюу цаасан дээр байхаас нь ажилласан хүн. Энэ уурхайн бүх юмыг мэдэх хүн Б.Ганхуяг. Бид өчигдөр Хууль зүйн сайдад хүсэлт өгсөн" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653269
0 эможи

Ганаа
2023-12-08 11:54
Биднийг тэнэг гэж бодож дээ энэ авгайн ухаан нь эрүүл байдаг бгаа даа
Зочих
2023-12-07 12:02
“9200 дахин их” . Байж болох уу. Үлээдэг гэхэд арай дэнднэ.
keyboard_arrow_up