Б.Баянмөнх: Н.Өнөрцэцэгт мөрдөгч, прокурор, шүүхээс дуудахаар ирэхгүй байх давуу эрх байхгүй Б.Баянмөнх: Н.Өнөрцэцэгт мөрдөгч, прокурор, шүүхээс дуудахаар ирэхгүй байх давуу эрх байхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баянмөнх: Н.Өнөрцэцэгт мөрдөгч, прокурор, шүүхээс дуудахаар ирэхгүй байх давуу эрх байхгүй

2023 оны 12 сарын 05

Arslan.mn

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн Байцаах Албанаас өнөөдөр /2023.12.05/ мэдээлэл өглөө.

Мөрдөн Байцаах Албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Баянмөнх "Цагдаагийн байгууллагад нэр бүхий хүн, хуулийн этгээдээс иргэн Ө-д холбогдуулан 2022 оны долдугаар сарын 20, энэ оны 6, 7, 9, 10 дугаар сард эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн байдлаар түүнийг Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон иргэд, хуулийн этгээдээс шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, хувь хүн, иргэний нэр төрд халдсан, худал мэдээллийг олон нийтийн цахим сүлжээ ашиглан тараасан, мөрдөн байцаалтын нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэх хэргүүдэд холбогдуулан шалгаж байна.

Дээр дурдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг цагдаагийн байгууллага өөрийн санаачилгаар шалгаагүй. Иргэд, хуулийн этгээдээс өргөдөл, гомдол гаргасан учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шалгаж байгаа юм.

Иргэн Ө-д холбогдох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдэд энэ оны зургаадугаар сарын 8-ны өдрөөс хойш сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-д заасны дагуу өөрийнх нь ашигладаг гар утас руу удаа дараа залгаж дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Мөн түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар прокурорын дуудан ирүүлэх хуудас удаа дараа гардуулан өгсөн боловч хүрэлцэн ирээгүй.

Мөрдөгчийн зүгээс утсаар холбогдоход хүндэтгэн үзэх шалтгаан хэлэлгүйгээр тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4-т заасан үндэслэл буюу шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул цагдан хорих арга хэмжээ авсан.

Цагдаагийн байгууллагаас сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан шалгаагүй, иргэн Ө гэдэг хувь хүнийг шалгаж байгаа.

Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчимтай. Н.Өнөрцэцэгт мөрдөгч, прокурор, шүүхээс дуудахаар ирэхгүй байх давуу эрх байхгүй. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг прокурорын байгууллагын хяналт дор явуулдгийг үүгээр мэдээлж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653194
1 эможи

Навч
2023-12-05 17:59
Авилгач авгайг хорьсон нь зөв
keyboard_arrow_up