“Ногоон бүс“ камерын хяналтаар хүний амь насыг хохироосон ноцтой хэргийг ШУУРХАЙ ИЛРҮҮЛЖЭЭ “Ногоон бүс“ камерын хяналтаар хүний амь насыг хохироосон ноцтой хэргийг ШУУРХАЙ ИЛРҮҮЛЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 05, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Ногоон бүс“ камерын хяналтаар хүний амь насыг хохироосон ноцтой хэргийг ШУУРХАЙ ИЛРҮҮЛЖЭЭ

2023 оны 12 сарын 04

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн гудамжинд эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай амь хохирсон тухай дуудлага, мэдээлэл 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 06:10 цагт бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хэргийн газрын ойр байрлах “Ногоон бүс” хяналтын камер болон аж ахуйн нэгжүүдийн хяналтын камерын тусламжтай, өмнө нь гурван удаагийн ял шийтгэлтэй, 31 настай, эрэгтэй Б гэгч үйлдсэнийг шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Телекамерын “Ногоон бүс” төсөл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сураггүй алга болсон хүн, хүүхдийг эрэн хайх, бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд чухал үр нөлөө үзүүлж байгаа юм. Дээрх жишээгээр “Ногоон бүс” ямар чухал шаардлагатай болохыг тодорхойлж болох юм гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
653161
1 эможи

keyboard_arrow_up