Б.Ганчимэг: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг дээр ЧД-ийн шүүхийнхэн ​цэвэр улс төрийн захиалгаар ажиллаж байна Б.Ганчимэг: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг дээр ЧД-ийн шүүхийнхэн ​цэвэр улс төрийн захиалгаар ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.Ганчимэг: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг дээр ЧД-ийн шүүхийнхэн ​цэвэр улс төрийн захиалгаар ажиллаж байна

2023 оны 11 сарын 30

Arslan.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг "шүүхийн хараат бус үйл ажиллагаанд нөлөөлсөн" гэх гомдлын дагуу прокурорын байгууллага яллагдагчаар татаж, хилийн хориг тавиад байна. Сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх зөрчигдсөн энэ асуудалд сэтгүүлч Б.Ганчимэг байр сууриа илэрхийлжээ.

Сэтгүүлч Б.Ганчимэг:

-Сэтгүүлчид эрх чөлөөнийхөө төлөө их мэдрэг байх ёстой. Өнөөдөр Өнөрт маргааш Анарт өнөөдрийнх шиг үйл явдал тохиолдоно гэдгийг манай сэтгүүлчид ойлгохгүй байна. Утсаа ч унтраах эрхгүй хагас цэргийн зохион байгуулалттай,  24 цаг жижүүрлэж медиаг удирдаад явж байгаа сэтгүүлчид хилийн хориг тавина гэдгийг огт ойлгохгүй байгаа юм. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн цэвэр улс төрийн захиалга гүйцэтгэж байна гэж харагдаж байна. Сэтгүүлчид бид тэмцэх ёстой, битгий давруул гэж хэлнэ. Бүх цаг үед эрх баригчид талбай дээр үзэл бодлоо илэрхийлж, дуугарч байгаа бүхэнд дургүй байсан. Дуртай байдаг төр гэж угаас байдаггүй л юм. 

Ардчилсан нам эрх барьж байх үед иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нээлттэй байлгаж байсан бол хуучин МАХН засаглаж байх үед ганц хоёрхон хүн их эмзэг ханддаг, сэтгүүлчдэд гомдол гаргадаг байсан. Хэдийгээр МАН шинэчлэгдсэн ч энэ дунд маш цөөхөн зуудаг нохой шиг гэж хэлж болохоор залуус байна. Болоогүй л хүмүүс төрд гараад ирснийх л дээ. Хуульч, сэтгүүлч нарт өс санадаг байж болохгүй л гэж боддог юм. Ерөнхий сайд нь шүүмжлэл доромжлолд тэсвэртэй гэж харагддаг. Гэтэл хэдэн сайд нар нь жигтэйхэн зуудаг. Зарим хүмүүсийг бүр танихгүй болчихоод байгаа. Уг нь анх улс төрийн карьераа дөнгөж эхлүүлж байхад нь ярилцаж, дэмжиж байсан залуус өөрсдийнхөө ярьж байсан үнэт зүйлийнхээ эсрэг яваад зогсохгүй, том дарга болоод тасраад алга болчихсон л байна. 

Сэтгүүлчдэд хилийн хориг тавина гэдэг яагаад ч байж болохгүй зүйл. Бидэнд чинь дайсан бэлэн байж байдаг юм билээ. 100 гаруй хоног хэвтэрт байгаад Хөх хот руу эмчилгээнд явж байхад минь конторвантын хэрэгтэн шиг баривчлаад явж байсан. Тэр үед үнэхээр их бухимдаж байсан. 

Сэтгүүлч бид нар ядуу харагддаг байх л даа. Гэтэл Н.Өнөрцэцэгт гомдоод байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүүхнүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ 30 мянган долларын цаг, 20 мянган долларын бөгж зүүчихсэн, 700, 800 мянган долларын гутал өмсчихөөд хөлөө жийгээд сууж байхад нь тухайн үед даргад нь хэлж л байсан. Шүүхийн ерөнхий зөвлөл ийм л байгууллага. Улс төрийн захиалгаар ажлаа хийдэг, Ерөнхий сайдыг огцруулах гэж гүйгээд онигоонд ороод л байж байна.  Сонгууль хүртэл тэсчих гэдэг үгийг өөрсдийнхөө оргон зайлсан нөхдүүдэд хэлээд л байж байна шүү дээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653112
1 эможи

Зочин
2023-12-01 00:04
Чааваас энэ амьтан конторванд гэнэ ээ, боловсрол нь энэ, 700 000 долларын гутал гэнэ, эдийн засгийн баримжаа нь тэр ккк
keyboard_arrow_up