ЦЕГ: Сурагчид сошиалд групп үүсгэн, зар тараан бөөгнөрөл үүсгэж хоорондоо маргалдан цугларч байсныг таслан зогсоосон ЦЕГ: Сурагчид сошиалд групп үүсгэн, зар тараан бөөгнөрөл үүсгэж хоорондоо маргалдан цугларч байсныг таслан зогсоосон
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 23, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Сурагчид сошиалд групп үүсгэн, зар тараан бөөгнөрөл үүсгэж хоорондоо маргалдан цугларч байсныг таслан зогсоосон

2023 оны 11 сарын 28

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад 2023 оны 11 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн орчим "10 жилийн хүүхдүүд гартаа мод барьчихсан хоорондоо зодолдох гээд байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн, мөн энэ талаарх бичлэг бүхий мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгджээ.

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс дуудлага, мэдээллийн дагуу холбогдох ажиллагааг хийхэд ерөнхий боловсролын дугаар сургуулийн зарим сурагчид олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий грүпп үүсгэж, түүндээ мэдээлэл түгээж, харилцан бүлэг бөөгнөрөл үүсгэсэн, өөр хоорондоо маргалдан цугларч байх үед нь шуурхай арга хэмжээ авч таслан зогсоосон, энэхүү асуудлаас бэртэж, гэмтсэн хүүхэд одоогоор бүртгэгдээгүй байна.

Тус үйл явдалд оролцсон байж болзошгүй насанд хүрээгүй 20 хүнийг эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нарт дараах зөвлөмжийг хүргэж байна.

1. Таны хүүхэд чөлөөт цагаа хаана, хэнтэй, яаж өнгөрөөж байна, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх тал дээр анхаарч, тэднийг юу хийж байгаа, ямар хүүхэдтэй үерхэж, нөхөрлөж байгаад нь байнгын анхаарал хандуулах нь таны хамгийн чухал үүрэг юм.

2. Та хүүхэдтэйгээ чөлөөтэй ярилцаж, ойлголцож, бусдыг дууриаж бусадтай маргах, зодолдох нь ямар хор уршиг дагуулж болох, ямар үйлдэл өөрийнхөн ирээдүйд хар бараан дурсамж, нөхөж баршгүй уй гашуу авчирч болохыг тайлбарлан өгч байх.

3. Найз нөхдийн харилцаа их чухал, таны хүүхэд юу сонирхож байна, мэргэжлийн сэтгэл зүйчдээс өгдөг “Хүүхэдтэй хэрхэн харилцах”, “Хэрхэн бие даасан болгох”, “Хамт цагийг хэрхэн өнгөрүүлэх вэ”, “Өсвөр насны хүүхдэд тохирсон хариуцлага гэж юу вэ” гэх мэт таны гэр бүл болон үр хүүхдийн ирээдүйн амьдралд шаардлагатай зөвлөмжүүдийг цаг гарган хамтдаа үзэж танилцаж байгаарай.

4. Болсон асуудлыг хүлээцтэй тайвнаар юунаас болов үүнд таны өөрийн тань хүүхдэд тавих анхаарал халамж суларснаас үүдсэн асуудал байна уу үгүй юу гэдэгт дүгнэлт хийж, сургууль, нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчидтай хамтран ажиллах.

5. Ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнууд сургуулийн гадна, дотор орчинд хүүхдүүдийн дундах үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, хүүхдүүд хичээл тараад гэртээ харьж байгаа эсэх, хүүхэд гэр бүлийн орчин, бусад газарт хүчирхийлэлд өртөж байгаа эсэхэд эцэг эх, асран хамгаалагчтай байнга холбоотой байж, хүүхэд сургуульдаа ирээгүй тохиолдол бүрд шалтгаан нөхцөлийг тодруулж, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653019
0 эможи

Зочин
2023-11-28 13:18
Нуснуудыг камерт нэг хонуулаад гаргахгүй
keyboard_arrow_up