ЦЕГ: Бусдын хөдөлгөөнд саад болж, САЛААВЧ гаргасан жолоочийг торгож, үргэлжлүүлэн шалгаж байна ЦЕГ: Бусдын хөдөлгөөнд саад болж, САЛААВЧ гаргасан жолоочийг торгож, үргэлжлүүлэн шалгаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 23, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Бусдын хөдөлгөөнд саад болж, САЛААВЧ гаргасан жолоочийг торгож, үргэлжлүүлэн шалгаж байна

2023 оны 11 сарын 23

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 3 дугаар сургуулийн урд замд иргэн "Б" нь автомашинтай 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын хөдөлгөөнд саад учруулж, түр зогсохыг хориглосон газар зогсолт хийж, шаардлага тавьсан иргэнд салаавч өгөх зэргээр зүй бус үйлдэл гаргасан нь олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгджээ.

Иргэн "Б"-ийн Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.8 дахь заалтыг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар 20 нэгж буюу 20,000 төгрөг торгох арга хэмжээ авчээ.

Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зүй ёсны шаардлага тавьсан иргэнд салаавч гаргаж, нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг бүдүүлгээр зөрчин хэл амаар гутаан доромжилж танхайрсан гэх үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Хэрхэн шийдвэрлэснийг хууль журмын хүрээнд эргэн мэдээлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
3
652910
8 эможи

keyboard_arrow_up