МУИС-ийн төв байрыг нураана гэдэг нь “ТАШАА“ мэдээлэл МУИС-ийн төв байрыг нураана гэдэг нь “ТАШАА“ мэдээлэл
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

МУИС-ийн төв байрыг нураана гэдэг нь “ТАШАА“ мэдээлэл

2023 оны 11 сарын 20

Arslan.mn

Монгол Улсын Их Сургуулийн төв байрыг нураана гэсэн мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан.

Энэ талаар тус сургуулийн хэвлэлийн төлөөлөгч "МУИС-ийн төв байрыг нураана гэсэн нь ташаа мэдээлэл. Тийм зүйл байхгүй. Зарим нэг сайтын оруулж буй зураг бол их сургуулийн 75 жилийн ойгоор буюу одоогоос зургаан жилийн өмнө зохион байгуулсан Хөрөнгө оруулалтын форумын үеэр танилцуулсан МУИС-Кампус төслийн зураг шиг байна.

Тухайн үед их сургууль хичээл болон оюутны байраа шинэчлэн сайжруулах төсөл боловсруулж хөрөнгө оруулагчдад танилцуулж байжээ. Өөрөөр хэлбэл хөрөнгө мөнгө байвал ийм байдлаар шинэчлэх боломжтой юм гэсэн санал. Тэр төсөлд төв байрыг нураах тухай үг, үсэг байхгүй" хэмээн цахим хуудсандаа бичжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652837
0 эможи

keyboard_arrow_up