Цэргийн алба хаахтай холбоотой дүрэм, журмыг өөрчлөхөд Оюутны холбооны саналыг хүлээн авч тусгана Цэргийн алба хаахтай холбоотой дүрэм, журмыг өөрчлөхөд Оюутны холбооны саналыг хүлээн авч тусгана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 13, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Цэргийн алба хаахтай холбоотой дүрэм, журмыг өөрчлөхөд Оюутны холбооны саналыг хүлээн авч тусгана

2023 оны 11 сарын 19

Arslan.mn 

БХЯ, ЗХЖШ-ын удирдлагын бүрэлдэхүүн Монголын Оюутны холбооны удирдлагыг хүлээн авч уулзжээ.

Уулзалтад Монголын Оюутны холбоог төлөөлж, дэд ерөнхийлөгч Э.Дөлгөөн, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мягмарсүх тэргүүтэй гишүүд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцсон байна.

Талууд эх орноо батлан хамгаалах хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүрэг болон оюутнуудын цэргийн алба хаахтай холбоотой асуудлын талаар харилцан санал солилцож, байр сууриа илэрхийлжээ.

МОХ-ны төлөөлөл оюутнуудын цэргийн алба хаахтай холбоотой хүндрэл бэрхшээл, тулгамддаг асуудлын талаар хөндөж, тэдгээрт уян хатан хандаж, тодорхой зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа уламжилсан байна.

Энэ асуудлын тухайд Батлан хамгаалахын сайдын тушаалаар цэргийн албанд татах, цэргийн алба хаахтай холбоотой дүрэм, журам, холбогдох эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажлаа шуурхай эхлүүлээд байгаа юм. Тиймээс тухайн ажлын хэсэгт оюутнуудын төлөөллийн саналыг тусгаж, тодорхой асуудлуудад хамтран ажиллахаар талууд тохиролцжээ.

Түүнчлэн “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын тоо их байдаг тул цаашид энэ боломжийг илүү өргөн хүрээтэй болгох хүсэлтээ уламжилсан.

ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Зэвсэгт хүчний эгнээнээсээ нэг дайчнаа цаг бусаар алдсандаа бид бүхэн харамсан эмгэнэж байна гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн ЗХЖШ-ын зүгээс Монголын Оюутны холбоотой хамтарч ажиллаж ирсэн туршлага бий, цаашид ч хамтарч ажиллахад нээлттэй байхаа илэрхийлсэн байна. Оюутны холбооны удирдлагуудад залуусынхаа дуу хоолой, төлөөлөл нь болж байгаад талархаад, цаашид хугацаат цэргийн алба хаасан оюутнууд болон албаа хааж байх хугацаандаа их, дээд сургуулиа төгссөн залуучуудыг алдаршуулах, үе тэнгийнхэнд нь үлгэр дуурайл болгох талаар хамтран ажиллахыг залууст уриалж, эх орондоо хэрэгцээтэй, чадварлаг мэргэжилтэн болохыг захин сурлагын амжилт хүслээ.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652817
0 эможи

keyboard_arrow_up