Ч.Тамираа : “Ногоон автобус“-ны бүрдүүлэлтийг гааль хийж, оношилгоог авто тээврийн оношилгооны төв хийдэг Ч.Тамираа : “Ногоон автобус“-ны бүрдүүлэлтийг гааль хийж, оношилгоог авто тээврийн оношилгооны төв хийдэг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Тамираа : “Ногоон автобус“-ны бүрдүүлэлтийг гааль хийж, оношилгоог авто тээврийн оношилгооны төв хийдэг

2023 оны 11 сарын 17

Arslan.mn

Цахим орчинд "Ногоон автобус"-ыг гаалийн бүрдүүлэлтгүй орж ирсэн хэмээн буруу ташаа мэдээлэл гарсны дагуу ГЕГ-ын хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираагаас тодрууллаа. 

"Ногоон автобус"-ыг хаана хянаж, шалгаж бүрдүүлэлт хийсэн бэ? 

"Ногоон автобус"-ыг Замын-Үүд дэх гаалийн боомтоор нэвтрүүлэхдээ хуульд заасан чиг үүргийнхээ дагуу хяналт шалгалт бүрдүүлэлтийг хийсэн. Гаалийн байгууллагаас бүрдүүлэлт хийгээгүй гарах асуудал огт байхгүй. Хилээр нэвтрүүлж буй иргэн, аж ахуй нэгжийн аливаа авто машин ч бай, автобус ч бай бүгд бүрдүүлэлт хийгддэг. 

Иргэдийн дунд хилээр хуучин автобусыг гааль яагаад нэвтрүүлсэн бэ гэж их асууж байна. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу? 

Иргэн, аж ахуйн нэгж шинэ, хуучин авто машиныг хилээр оруулж ирдэг. Шинэ, хуучин авто машин дээр бичг баримтаа бүрдүүлэх, татвараа л төлөх ёстой хууль журмандаа.  "Ногоон автобус"-ны тухайд Гаалийн байгууллага нь  холбогдох бичиг баримтын дагуу хяналт, шалгалт, бүрдүүлэлтийг хийж улсын хилээр нэвтрүүлсэн. Харин гаалийн бүрдүүлэлт хийгдсэний дараа тээврийн хэрэгслийн оношлогоо, аюулгүй байдал, үзлэг шинжилгээг ЗТХЯ-ны авто тээврийн оношлогооны төвд хийдэг. Уг журмын дагуу явсан. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652809
1 эможи

keyboard_arrow_up