ЦЕГ: Архины эмчилгээнд явсан иргэн сураггүй болоогүй, эмчлүүлж байгаа ЦЕГ: Архины эмчилгээнд явсан иргэн сураггүй болоогүй, эмчлүүлж байгаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Архины эмчилгээнд явсан иргэн сураггүй болоогүй, эмчлүүлж байгаа

2023 оны 11 сарын 16

Arslan.mn

Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн үүдэнд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн үед нэр бүхий сайтаас “Архины албадан эмчилгээнд явсан хүү нь ор сураггүй болжээ” гэх ташаа мэдээлэл нийтлэгджээ.

Тус дүүргийн 8-р хорооны Хамтарсан багаас хорооны нутаг дэвсгэрт бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, байнга архидан согтуурдаг зарим иргэдийг өнгөрсөн тавдугаар сарын 02-ны өдөр эмч нарын үзлэгт хамруулахад эмнэлгийн комиссын дүгнэлтээр иргэн Л нь согтуурах, мансуурах донтой гэж дүгнэгдсэн тул тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн дагуу албадан эмчилгээнд хамруулах шийдвэр гарч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгсөн.

Иргэн Л нь Зөрчлийн тухай хуулийн 5,2 /танхайрах/, 5,4 /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/ дүгээр зүйл зэрэг зөрчилд холбогдож 2022 онд 7 удаа, 2023 онд 3 удаа торгуулийн шийтгэл болон шүүхээс 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр архины албадан эмчилгээнд анх удаа хамрагдаж байжээ.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан гурваас зургаан сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас хоёр жил хүртэл хугацаатай хийнэ гэж заасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мансуурах, согтуурах донтой өвчтөнг албадан эмчлэх албадан хөдөлмөр хийлгэх газар /Мааньт/-т энэ өдрийн байдлаар иргэн Л нь шүүхийн шийдвэрээр эмчлэгдэж байгаа ба ар гэртэйгээ холбоотой бөгөөд ор сураггүй алга болсон гэх мэдээлэл нь үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652784
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up