Т.Сүхболд : ЦЕГ-ын харьяа Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв нь 24 цагаар ажиллана Т.Сүхболд : ЦЕГ-ын харьяа Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв нь 24 цагаар ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.Сүхболд : ЦЕГ-ын харьяа Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв нь 24 цагаар ажиллана

2023 оны 11 сарын 13

Arslan.mn

Манай улсад сүүлийн таван жилд 14,085 залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэнээс цахим орчинд 97% нь үйлдэгджээ. Гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр "Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв" өнөөдөр нээгдлээ.

Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Т.Сүхболд "Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газрын бүтцэд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвийг нээлээ. Энэ төвийг ажиллуулахаар дэлхийн бусад орон цахим гэмт хэрэгтэй хэрхэн тэмцдэг, хязгааргүй интернэт орчинд иргэдийн хохирлыг хэрхэн царцаах талаар туршлага судалсан.

Малайз, Сингапур, Финланд улсын туршлагыг судлахад, манай хууль эрхзүйн тогтолцоо, цахим гэмт хэргийн гаралтын түвшин Сингапур улсынхтай төстэй байлаа. Тиймээс Сингапур улсын туршлага дээр тулгуурлан цахим гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэргийг таслан зогсоох төвийг байгууллаа.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв 24 цагаар ажиллана. Иргэд хохирогч болох эрсдэлтэй байна гэж үзсэн тохиолдолд 102 дугаарт хандана.

Цагдаагийн байгууллага 300-400 хохирогчтой болсны дараа хэргийг илрүүлдэг байсан бол уг төв байгуулагдсанаар иргэдийг цахим гэмт хэргийн хохирогч болохоос өмнө, гэмт этгээдэд мөнгө, эд хөрөнгөө залилуулахаас өмнө илрүүлэх зорилготой юм.

Цахим гэмт хэргийг бууруулахын төлөө цагдаагийн байгууллага урьдчилсан сэргийлэх, таслан зогсоох ажиллагааг тасралтгүй зохион байгуулна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652721
2 эможи

Т.Сүхболд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up