УЕПГ: Хорих ял эдэлж байгаа иргэдийг ажлын байраар хангаж, гурван сая гаруй төгрөгийн хохирлыг НӨХӨН ТӨЛҮҮЛЖЭЭ УЕПГ: Хорих ял эдэлж байгаа иргэдийг ажлын байраар хангаж, гурван сая гаруй төгрөгийн хохирлыг НӨХӨН ТӨЛҮҮЛЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 09, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Хорих ял эдэлж байгаа иргэдийг ажлын байраар хангаж, гурван сая гаруй төгрөгийн хохирлыг НӨХӨН ТӨЛҮҮЛЖЭЭ

2023 оны 11 сарын 07

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хорих ял эдэлж байгаа иргэнийг хугацаанаас нь  өмнө суллаж болно гэж Эрүүгийн хуульд заасан. Гэвч ажлын байрны олдоц муугаас ажил хөдөлмөр эрхэлж цалин орлого олох, түүгээр дамжуулан хохирол төлбөрөө барагдуулах боломж бага байдаг байна.

Тиймээс хорих ял эдэлж байгаа иргэдийг ажлын байраар хангаж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор Ховд аймгийн прокурорын газар, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар хорих анги хамтран “Хохирлоо төлөөд боломжоо ашиглая” аяныг зохион байгуулж эхэлжээ.

Аян эхэлснээс хойш сарын хугацаанд хорих ял эдэлж байгаа 11 хүнийг ажлын байраар хангаж, 3 сая 500 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652582
0 эможи

keyboard_arrow_up