ЦЕГ-ын албан хаагчдад НД-ын багц хуулийн шинэчилсэн найруулгын талаар сургалт зохион байгууллаа ЦЕГ-ын албан хаагчдад НД-ын багц хуулийн шинэчилсэн найруулгын талаар сургалт зохион байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-ын албан хаагчдад НД-ын багц хуулийн шинэчилсэн найруулгын талаар сургалт зохион байгууллаа

2023 оны 11 сарын 01

Arslan.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлагдсантай холбогдуулан хууль сурталчилах ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газар 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтад Нийгмийн даатгалын ерөнхий газрын БХСГ-ын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль” болон “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд сэдвээр мэдээлэл өгч, оролцогсодын сонирхсон асуултад хариулт өглөө.

Тус сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын төв байрны хурлын зааланд зохион байгуулж, Цагдаагийн Ерөнхий газрын газар, хэлтсийн 73 албан хаагч танхимаар, төв орон нутгийн 82 албан хаагч цахимаар нийт 155 албан хаагч хамрагдлаа.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652413
0 эможи

keyboard_arrow_up