БХБЯ: Зөвшөөрөл авахгүй барилга угсралт хийх зөрчил ТҮГЭЭМЭЛ БАЙНА БХБЯ: Зөвшөөрөл авахгүй барилга угсралт хийх зөрчил ТҮГЭЭМЭЛ БАЙНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

БХБЯ: Зөвшөөрөл авахгүй барилга угсралт хийх зөрчил ТҮГЭЭМЭЛ БАЙНА

2023 оны 10 сарын 26

Барилга, хот байгуулалтын яамнаас Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн барилгуудад хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар БХБЯ-наас "Нийт 10 төслийн 85 аж ахуйн нэгжийн 105 обект үзлэг, шалгалтад хамрагдсан. 66 өрх байгууламж, 370 тоног төхөөрөмжид үнэлгээ дүгнэлт өгч ажиллалаа. Батлагдсан зураг төсөлгүй үйл ажиллагаа явуулах зөрчил 40 хувийг эзэлж байна. Барилга эхлэх зөвшөөрөл авахгүйгээр барилга угсралт хийж байгаа асуудал бас дийлэнх хувийг эзэлж байна.

Барилга угсралтын ажлын явцад тухайн ажлыг баталгаажуулах бичиг баримтын бүрдлийн хангалт хангалтгүй байна. Үндсэн ажлын хийцийг өөрчлөх, технологийн алдаа гаргах зэрэг зөрчил байна. Тухайн төслийн хэмжээнд буюу барилга угсралтын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа бараа материалын чанар, аюулгүй байдал чанарын шаардлага хангахгүй байна.

Түүнчлэн барилга доторх инженерийн шугам сүлжээний угсралтыг зураг төсөлгүй гүйцэтгэж байгаа асуудал мөн гарч байгаа. Суурилагдаж байгаа тоног төхөөрөмжийг туршилт, тохируулгад оруулах байх зөрчил нийтлэг байна.  25 хувь нь эзэмшил газрын талбай хэмжээг өөрчилсөн, 87 хувь нь газар эзэмшигч газрын төлөв байдалд чанарын баталгаа хийлгээгүй, дүгнэлт хэрэгжүүлээгүй гэсэн зөрчил гарч байна. Түүнчлэн барилга байгууламжийн геодезийн хэмжилт, тэмдэг тэмдэглэгээ, хэв гажилтын хэмжилтийн хэмжилтийг төсөл хөтөлбөр дээр хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгасан. Энэ хангалтгүй дүнтэй гарсан. Эрх зүйн байгууллагаар геодезийн хэмжилт хийлгэдэггүй зөрчил илэрсэн. 64 хувь нь мэргэжлийн хүнээр хэмжилт хийлгэдэггүй, тодорхой багц ашигладаггүй гэх ноцтой асуудал гарсан.  Өргөх байгууламжууд мэргэжлийн хүн ажиллуулдаггүй. Шаардлага хангахгүй техник хэрэгслийг талбай дээр ажиллуулсан зөрчил илэрсэн" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652217
0 эможи

keyboard_arrow_up