ГЕГ: Авлигын эсрэг нөлөөллийн арга хэмжээг улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар зохион байгууллаа ГЕГ: Авлигын эсрэг нөлөөллийн арга хэмжээг улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар зохион байгууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ГЕГ: Авлигын эсрэг нөлөөллийн арга хэмжээг улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар зохион байгууллаа

2023 оны 10 сарын 25

Arslan.mn

Авлигын эсрэг нөлөөллийн арга хэмжээг улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан Гаалийн байгууллага 5 зорилтын хүрээнд 16 арга хэмжээг төлөвлөн “Гаалийн байгууллагын 2023 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тус төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Авлигын эсрэг нөлөөллийн арга хэмжээг өнөөдөр (2023.10.25) Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар зохион байгуулж тус газраар үйлчлүүлэгч 32 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл солилцлоо.

Тус уулзалт, хэлэлцүүлэг Авлигын эсрэг хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, Авлигаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тодорхойлох, хүнд суртлыг бууруулах гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдав.

Arslan.mn

Гаалийн байгууллагын зүгээс нийт албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд авлигын эрсдэлийг бууруулах, нүүр тулсан харилцааг багасгах төрийн үйлчилгээг цахимжуулах, ил тод, нээлттэй, түргэн шуурхай болгох зорилгоор гаалийн байгууллагаас аж ахуйн нэгжид үзүүлдэг 33 үйлчилгээ, иргэнд үзүүлдэг 14 үйлчилгээг www.gaali.mn системээр олгосон байна.

Мөн Засгийн газрын 11-11, Авлигатай тэмцэх газрын 110 тусгай дугаараас гадна Гаалийн байгууллага нь 1800-1281 тусгай дугаарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас гаалийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт гомдлыг хүлээн авч тухай бүр шийдвэрлэн ажиллаж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652185
0 эможи

keyboard_arrow_up