Хичээлдээ явна гэж гараад алга болчихлоо гэх дуудлагын дагуу эрэл хийхэд АРХИ УУСАН байдалтай олджээ
2023 оны 10 сарын 25

Өсвөр насны хүүхэд хичээлдээ явахаар гарсан ч ирээгүй болох дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэж эрэн хайх ажиллагаа зохион байгуулахад согтууруулах ундааны зүйл уусан байдалтай олдсон байна.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Цагдаагийн байгууллагад 14 настай, эмэгтэй хүүхэд "хичээлдээ явна гэж гараад очоогүй, гэртээ ч ирсэнгүй алга боллоо, олж өгөөч" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулахад дээрх хүүхэд нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 14-16 насны нэр бүхий хүүхдүүдийн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсныг олж тогтоон, ар гэр, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгч, бусад шалгалтыг зохион байгуулж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1

1

2
652139
4 эможи
Зочин
2023-10-25 10:26
Энэ бол нийгмийн маш том эмгэнэл шүү аав ээжүүд үр хүүхдүүдээ зөв хүн болгож хүмүүжүүлэх хэрэгтэй болж бна даа хар нялхаараа архи ууна гэдэг үнэн дампуурал
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





