Гааль, Тагнуул, Цагдаагийн байгууллага хамтарч “их хэмжээний ХАР ТАМХИ” илрүүлжээ Гааль, Тагнуул, Цагдаагийн байгууллага хамтарч “их хэмжээний ХАР ТАМХИ” илрүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гааль, Тагнуул, Цагдаагийн байгууллага хамтарч “их хэмжээний ХАР ТАМХИ” илрүүлжээ

2023 оны 10 сарын 19

Arslan.mnУлсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх хэрэг зөрчилтэй тэмцэх чиглэлээр тусгайлсан чиг үүргийн байгууллагууд хамтран ажиллаж эхэллээ. Тухайлбал Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран улсын хилээр хууль бусаар хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлж болзошгүй сувгуудыг олж тодорхойлох, хяналтад авах “Суваг-1” тусгай ажиллагааг зохион байгуулж байна.

Arslan.mn

 Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд гаалийн байгууллага бусад хууль сахиулах байгууллагатай хамтарч тэмцэх нь гэмт хэргийн эзэн холбогдогчийг бүрэн олж тогтооход илүү үр дүнтэй бөгөөд дээрх байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах чадавхыг дээшлүүлэх, хамтын уялдаа холбоог сайжруулах, хойшлуулшгүй ажиллагааг шуурхай, оновчтой явуулах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

Хамтарсан байгууллагуудын тусгай ажиллагааны үеэр хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 10 гаруй хууль бус үйлдлийг таслан зогсоожээ. Тодруулбал, Суваг-1 ажиллагааны хүрээнд 2600 хүн тун буюу  их хэмжээний хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэн, хураан аваад байна.  

Хууль сахиулах гааль, тагнуул, цагдаагийн байгууллагаас цаашид энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох чиглэлд тасралтгүй тусгай ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

Түүнчлэн үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи мансууруулах бодис, түүх соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар нэвтрүүлэх зөрчлийг таслан зогсоох зорилгоор хөрш орны болон бусад улсын хүчний байгууллагатай мэдээлэл солилцох, хамтран ажиллах  зорилго бүхий тусгайлсан арга хэмжээг Монгол Улсын бүх хилийн боомт, 18 гаалийн газар, хороодын хилийн болон гүний гаалийн байгууллагын нийт гаалийн хяналтын бүс, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт үе шаттай зохион байгуулах юм.  

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651962
1 эможи

keyboard_arrow_up