ҮЙЛ ЯВДАЛ: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний 100 гаруй төлөөлөгчдийн уулзалт болно ҮЙЛ ЯВДАЛ: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний 100 гаруй төлөөлөгчдийн уулзалт болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний 100 гаруй төлөөлөгчдийн уулзалт болно

2023 оны 10 сарын 19

Аравдугаар сарын 19-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг танилцуулж байна.

09.00 цагт: НҮБ-ын суурин төлөөлөгчийн байранд: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих амлалт авсан байгууллагууд, мод үржүүлгийн ААН-үүдийн 100 гаруй төлөөллийн уулзалт болно. Утас: 8017-1854.

10.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: “Монгол ногоо” төслийн хаалтын үйл ажиллагаа болж, хүнсний ногооны салбарын тогтвортой байдлыг хангах талаар хэлэлцэнэ. Утас. 9910-9723.

11.30 цагт: “ЗМ” мэдээллийн төвд: Төрийн захиалгаар нийгэм ахуйн барилга барьж буй компаниуд цалингийн тарифыг нэмэгдүүлэх талаар "Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл" ТББ Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.

12.00 цагт: Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт: Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар ундны цэвэр усны шугамыг солих талаар 2024 оны төсөвт хөрөнгө суулгах, бохир зэвтэй ус ууж хохирч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар хотын Засаг даргад хүргүүлнэ. Утас: 8809-6089.

-"Ханжөү-2023" Азийн наадмын пара олимп эхэлнэ.

-“Монументаль” арт галлерейд: “Оюутны стратегийн өмгөөлөл ба нөлөөлөл-2023” хөтөлбөрийн хүрээнд “Хязгааргүй” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэжээ. Үзэсгэлэн 10-р сарын 21-нийг дуустал гарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651941
0 эможи

keyboard_arrow_up