Нийгмийн даатгалын ерөнхий газраас Хөвсгөл аймгийн алба хаагчдад чадавхжуулах сургалт зохион байгууллаа Нийгмийн даатгалын ерөнхий газраас Хөвсгөл аймгийн алба хаагчдад чадавхжуулах сургалт зохион байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Хөвсгөл аймгийн алба хаагчдад чадавхжуулах сургалт зохион байгууллаа

2023 оны 10 сарын 17

Улсын их хурлын чуулганы 2023 оны 07 сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан.

Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газар “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд албан хаагчдыг чадавхижуулах сургалт, сурталчилгааны төлөвлөгөө”-ний дагуу сургагч багш нарын 6 баг томилон аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчдыг чадархижуулах сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургалтын хүрээнд 2023 оны 10 сарын 15-16-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт судалгааны газрын Ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж ахлагчтай баг Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн нийт 48 албан хаагчдад “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд сэдвээр сургалт хийж, сургалтад оролцолчдын асуултад хариулт өглөө.

Мөн тус баг бүрэлдэхүүн Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг 121 гаруй ажил олгогч байгууллага, үүнээс 27 нь цахимаар хамрагдаж нийт 177 удирдлага, хүний нөөц, нягтлан бодогч нарт нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг цахим болон танхимаар танилцууллаа.

7 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад8 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад7 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад11 хүн ба бичвэр нарын зураг байж магад2 хүн ба хүмүүс нарын зураг байж магад

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651851
0 эможи

keyboard_arrow_up