ШШГЕГ: О.Амарсанаа БНСУ-ын Тонгёонг дахь цагдан хорих төвийн дарга, Жонг Ин-Шигийг хүлээн авч уулзлаа ШШГЕГ: О.Амарсанаа БНСУ-ын Тонгёонг дахь цагдан хорих төвийн дарга, Жонг Ин-Шигийг хүлээн авч уулзлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШШГЕГ: О.Амарсанаа БНСУ-ын Тонгёонг дахь цагдан хорих төвийн дарга, Жонг Ин-Шигийг хүлээн авч уулзлаа

2023 оны 10 сарын 17

Arslan.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Тонгёонг дахь Цагдан хорих төвийн дарга, Жонг Ин-Шиг болон холбогдох албан тушаалтнуудыг өнөөдөр (2023.10.16) хүлээн авч уулзлаа.

Arslan.mn

Уулзалтын эхэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Бүгд Найрамдах Солонгос Улсын хорих байгууллагуудтай найрсаг хамтын ажиллагаатай байж ирснийг онцлоод байгууллагынхаа чиг үүрэг, албаны онцлогийг талаар товч танилцууллаа.

Мөн Тонгёонг дахь Цагдан хорих төвийн дарга, Жонг Ин-Шиг хэлсэн үгэндээ “Биднийг хүлээн авч, байгууллагынхаа үйл ажиллагаатай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлсэнд талархал илэрхийлье” гэлээ.

Уулзалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал О.Амарсанаа цаашид хамтын ажиллагааны хүрээнд харилцан туршлага солилцох, алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг Тонгёонг дахь Цагдан хорих төвийн дарга, Жонг Ин-Шиг дэмжиж, хамтран ажиллахад таатай байгаагаа онцоллоо.

Arslan.mn

Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Хорих байгууллагын төлөөлөгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа зарим хорих ангийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
651842
1 эможи

keyboard_arrow_up