АШУҮИС, БНСУ-ын  Ионсей их сургуулиуд хамтран эрдэм, шинжилгээ, судалгааны ажлаа “ӨРГӨЖҮҮЛНЭ“ АШУҮИС, БНСУ-ын  Ионсей их сургуулиуд хамтран эрдэм, шинжилгээ, судалгааны ажлаа “ӨРГӨЖҮҮЛНЭ“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АШУҮИС, БНСУ-ын  Ионсей их сургуулиуд хамтран эрдэм, шинжилгээ, судалгааны ажлаа “ӨРГӨЖҮҮЛНЭ“

2023 оны 10 сарын 13

Arslan.mn
АШУҮИС, БНСУ-ын  Ионсей их сургуулиуд хамтын ажиллагаагаа эхлүүлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Анх 1993 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэрээг байгуулж хамтын ажиллагааг эхлүүлж байжээ. Үүнээс хойш хоёр сургуулийн хооронд эрдэм, шинжилгээ, судалгаа, багш нарын солилцоо, хамтарсан судалгаа шинжилгээ хийх, хурал зохион байгуулах тал дээр хамтран ажиллаж иржээ. 

Тэгвэл өнөөдөр тус ойн хүрээнд баярын хурлыг зохион байгууллаа. Хуралд АШУҮИС-ын Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар, Ионсей Их сургуулийн Глобал эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал профессор Пак Ён Бом, Ионсей их сургуулийн Эмнэлгийн бодлого зохицуулалтын төвийн дарга, профессор Чой Вон Кю, профессор Пак Чин Ён мөн Сөүл клиник лабораторийн захирал И Кён Вон, AHealthz компанийн захирал Ким Юн Жүн, тус компанийн менежер Пак Жин Ман нар хүрэлцэн ирж оролцлоо.

Arslan.mn

Энэ үеэр АШУҮИС-ын Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ “АШУҮИС-ийн 150 гаруй багш 3-6 сарын хугацаанд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан бол Ионсей их сургуулийн олон багш нар АШУҮИС дээр ирж, эрдэм шинжилгээ, судалгааны төслүүд дээр ажиллахаас гадна сургалтын чанарыг сайжруулах тал дээр анхаарч, хөтөлбөрийн шинэчлэл хийх зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлсэн. Цаашид хоёр талууд харилцан ашигтай байхаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийх, мэргэжилтэн солилцох, шинэ мэдлэгийг бий болгох, бий болгосон мэдлэгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг олон хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулахаар ажиллаж байна.  Бид энэ жил гэрээгээ дахин шинэчилж, олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Манай хоёр сургууль хоёр талдаа маш том зорилго тавиад ажиллаж байна. АШУҮИС нь дэлхийн шилдэг сургуулийн нэг болох зорилго тавьсан бол Ионсей их сургууль ч мөн ийм зорилготой ажиллаж байна.

Олон солонгос оюутан манай сургуульд сурч байна. Үүнээс гадна манай сургуулийн олон оюутнууд Ионсей их сургуульд очиж дадлага хийсэн. Энэ ажлыг ч гэсэн цаашид өргөжүүлэхээр ажиллаж байна.” хэмээлээ.

Arslan.mn

Ионсей их сургуулийн Глобал эрүүл мэндийн хүрээлэнгийн багш Чой Вон Гю: 

Би Монгол Улсад ирж ажиллаад 16 жил болсон. Манай сургууль анх АШУҮИС-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, академик харилцааг эхлүүлээд 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд АШУҮИС-ийн 150 гаруй эмч манай сургуульд очиж, мэргэжил дээшлүүлсэн. Тэдгээр багштайгаа хамтран ажиллаж, танхим бүрээ хөгжүүлэхийн төлөө төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Монгол Улсад ирж ажиллах боломж гарсанд маш их баяртай байдаг. Хамтын ажиллагааны 30 жилийн хугацаанд маш олон зүйлийг суралцсан. Манай хоёр орны бүх зүйл нь ялгаатай боловч, хоорондоо найз мэт ажиллаж, нэг баг болон харилцаа холбоогоо өнөөдрийг хүртэл хадгалж байгаад баяртай байна. Цаашид бид эрдэм, шинжилгээний ажлыг өргөжүүлэхээс гадна сайн эмч, оюутан, судлаач бэлтгэхийн төлөө хамт хийх ажил их байна гэж харж байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651761
0 эможи

keyboard_arrow_up