ТЭРБУМ МОД: ХХЕГ хугацаат цэргийн алба хаагч нарыг анх удаа “Мэргэшлийн ойжуулагч”-аар сургаж эхэлжээ ТЭРБУМ МОД: ХХЕГ хугацаат цэргийн алба хаагч нарыг анх удаа “Мэргэшлийн ойжуулагч”-аар сургаж эхэлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ТЭРБУМ МОД: ХХЕГ хугацаат цэргийн алба хаагч нарыг анх удаа “Мэргэшлийн ойжуулагч”-аар сургаж эхэлжээ

2023 оны 10 сарын 12

Arslan.mn

"Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөний хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас долоо хоног бүр өглөөний уулзалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ удаа Ойн газрын дарга Б.Оюунсанаа “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих амлалт авсан төрийн байгууллагуудын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа хэлсэн үгэндээ "Бид тарьсан модоо арчлах, хамгаалах тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Монгол Улс нь мал аж ахуйн орон учраас үүнээс шалтгаалан тарьсан модруу мал орох асуудал гарах нь бий. Тийм ч учраас энэ тухай Ойн тухай хуулинд оруулж хуулиар зохицуулах боломжтой болсон. Мод тарихад маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр орж байгаа. Гэтэл энэ ажлыг үнэгүйдүүлж, мал оруулаад байж болохгүй. Элсний нүүдэлтэй холбоотой БНХАУ болон Монгол Улсын хамтарсан баг Цөлжилтийн судалгааны төвийг байгуулахаар ажиллаж байна. БНХАУ-ын сүүлийн 60 жилийн хугацаанд бий болгосон туршлагаас суралцах зорилготой. Бид элсний нүүдлийг зогсоохын тулд хосолсон хэлбэрийг ашиглана.

Бид мод тарих асуудлаар нэг удаа уулзаад дуусгах биш асуудлуудаа ойр ойрхон ярилцаж, шийдэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Үүнээс гадна намрын мод тарилтын хугацаа нь дуусах дөхөж байгаа тул өвөл илүү урагштай ажлуудаа сайжруулж, илүү далайцтайгаар ажлаа хийх хэрэгтэй байна.” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Arslan.mn

“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн Замын 2-р ангийн ойн инженер Ч.Нямсүрэн:

“Улаанбаатар Төмөрзам” ХНН нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд дөрвөн сая мод тарина гэсэн амлалтыг авсан. Энэ хүрээнд өнгөрсөн жилээс бэлтгэл ажлыг хийж, мод боловсруулах үйлдвэр болон мод үржүүлгийн талбайтай байгууллагуудаа түшиглэн дөрвөн сая модныхоо суулгацыг тарьж, эхний ээлжинд 20,000 модыг тариад байна. Бид төмөр замын зурвас буюу ногоон байгууламжид модоо тарихаар төлөвлөөд ажиллаж байна. Үүний хүрээнд Багахангайд мод төвлөрүүлэн тарихаас гадна төмөр зам дагуу өртөөдөөр мод тариалах ажлыг хийгээд явж байна. Мод үржүүлгийн талбайд мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулахаас гадна ХАА-ийн их сургуулийн багш нартай хамтран сургалтыг зохион байгуулан ажиллаж байна. Бид мод тарих ажлаа өөрсдөө хийхээс гадна арчилгааг ч гэсэн өөрсдөө хийгээд явж байна.

Arslan.mn

ХХЕГ-ийн Хөдөө аж ахуйн ахлах офицер, хошууч Б.Гүрбадам:

Хил хамгаалах байгууллага нийтдээ 16 сая мод тарих амлалтыг өгч, ажиллаж байна. Эдгээр модыг тарихын тулд санхүүжилт хэрэгтэй тул “Ногоон төгөл” төслийг хэрэгжүүлж ажиллаж байна. Төслийн хүрээнд зургаан мод үржүүлгийн агропаркийг байгуулан ажиллаж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 2,5 сая модны суулгацыг бэлтгэсэн. Энэ бэлдсэн суулгацуудаа энэ оноос эхлэн суулгаж эхэлсэн.

Говийн бүс болон тал хээр нутагт моджуулах ажлыг хийхээр төлөвлөж байна. Тал  хээрийн бусэд 640 км газарт буюу ойролцоогоор 960 га талбайг хамарсан зурвас байгуулахаар төлөвлөөд энэ жил 2,4 га талбайд зурвас байгуулан 3600 ширхэг модыг тарьсан. Энэ жилийн хувьд 10000 модыг гаргах гээд бэлдээд байна.

Хил хамгаалах байгууллагын хувьд анх удаа хугацаат цэргийн алба хаагч нарыг “Мэргэшлийн ойжуулагч”-аар сургаж, үнэмлэх гардуулан цэргээс халж байна. Бид энэ сургалтыг ХНХЯ-ны Сургалт, үнэлгээний институт болон МСҮТ-тэй хамтран зохион байгуулж байна. Үүнээс гадна мэргэжлийн агрономич, ойжуулагч, ахмад хилчдээрээ дамжуулан цэргүүдэд сургалтыг зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 4000 орчим хугацаат цэргийн алба хаагчийг бэлтгэж, энэ чиглэлээр ажиллах боломжийг бүрдүүлээд ажиллаж байна. Цаашид энэ чиглэлийг өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Arslan.mn

Иргэний нисэхийн үндэсний төвийн Хамтын ажиллагааны газрын дарга Р.Амарбаясгалан:

ИНЕГ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100,000 мод тарих амлалтыг авсан. Өнөөдрийн байдлаар 9000 гаруй мод тариалаад байна.  Манай байгууллага нь санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа хэдий ч бид модоо тарихын тулд олон гарц, шийдлийг хайж ажиллаж байна. Үүнд 2021 онд ажилчдынхаа дунд “Нэг ажилтан- Нэг мод” хандивын аяныг өрнүүлж, үүний хүрээнд 5000 гаруй модыг тарьж, Буянт-Ухаа төгөлийг байгуулсан. Энэ жилээс олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлж байна. Бид Жайка ОУ-ын байгууллагатай хамтран “Чингис хаан” нисэх буудлын гадна тохижилтод 3000 долларыг авч, хаврын мод тариалалтын ажлыг эхлүүлсэн. Ирэх жилээс хавар, намартаа хоёр удаагийн тариалалт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнээс гадна Өлзийт хороололд байгаа 2,2 га газраа мод үржүүлгийн талбай болгохоор ажиллаж байна. Тарьсан модоо бид эргэн хянах ажлыг хийж байгаа бөгөөд ургалт 85 хувьтай байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651731
0 эможи

keyboard_arrow_up