Согтуугаар гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг Дагиналтай нуураас олжээ Согтуугаар гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг Дагиналтай нуураас олжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Согтуугаар гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг Дагиналтай нуураас олжээ

2023 оны 10 сарын 10

Arslan.mn

Архангай аймаг, Тариат сумын Хорго багийн “Тахилт” гэдэг газар тус сумын харьяат иргэн Г нь есдүгээр сарын 29-ний өдрийн 02:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй байсан тул ОБГ-ын аврах анги эрэн хайж байсан юм.

Тэгвэл тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Г /38 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг аравдугаар сарын 09-ний өдрийн 08:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 16:00 цагт “Дагиналтай” нуурын эргээс 200 метр зайд, 5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651612
1 эможи

keyboard_arrow_up