“Ногоон автобус“-ны хэргээр шалгагдаж буй БНСУ-ын хоёр иргэн ОРГОН ЗУГТААХЫГ завдсан тул цагдан хорьжээ “Ногоон автобус“-ны хэргээр шалгагдаж буй БНСУ-ын хоёр иргэн ОРГОН ЗУГТААХЫГ завдсан тул цагдан хорьжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Ногоон автобус“-ны хэргээр шалгагдаж буй БНСУ-ын хоёр иргэн ОРГОН ЗУГТААХЫГ завдсан тул цагдан хорьжээ

2023 оны 10 сарын 05

Arslan.mn

Ногоон автобусны хэргээр шалгагдаж буй БНСУ-ын хоёр иргэн оргон зугтаахыг завдсан тул цагдан хорих арга хэмжээ авчээ.

Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо нэр бүхий хүмүүстэй үйлдлээрээ санаатай нэгдэн, уг хэрэгт хамжигчаар хамтран оролцон ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Лий Жунг Сууб /Lee Jung Seob/, Ким Киабаум /Kim Keabaum/ яллагдагчаар татсан. Тэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завджээ. Иймд тухайн иргэдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцжээ. Улмаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул прокурорын саналыг үндэслэлтэй гэж дүгнэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Эргэн сануулахад, өнгөрөгч өдрүүдэд нийслэлийн парк шинэчлэлийн хүрээнд Тэнүүн Огоо ХХК-ийн оруулж ирсэн ногоон автобус олон нийтийн шүүмжлэлийг хүртэж, улмаар өөрсдийгөө БНСУ-ын "Daewoo" корпорацийн удирдлагууд хэмээн танилцуулсан хоёр иргэн мэдээлэл хийж хуурамч мэдээлэл тараасан хүмүүсийг БНСУ-ын хуулийн байгууллагаар шалгуулна хэмээн мэдэгдсэн. Харин манай улс тухайн хоёр иргэнийг ногоон автобусны хэрэгт яллагдагчаар татан шалгаж буй билээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651444
0 эможи

keyboard_arrow_up