ГААЛЬ: Худалдааг хөнгөвчлөх стратеги” боловсруулах 2 дахь шатны хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа ГААЛЬ: Худалдааг хөнгөвчлөх стратеги” боловсруулах 2 дахь шатны хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 24, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ГААЛЬ: Худалдааг хөнгөвчлөх стратеги” боловсруулах 2 дахь шатны хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа

2023 оны 10 сарын 03

Arslan.mn

Экспортыг дэмжих төслийн хүрээнд Монгол улсын Засгийн газар, Олон улсын худалдааны төвтэй хамтран “Үндэсний экспортын стратеги” боловсруулах ажлыг эхлүүлэн, анхны зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 06 дугаар сард УБ хотноо зохион байгуулсан.

Уул уурхайн бус гаралтай экспортын онцлох салбар (мах, махан бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, оёмол, сүлжмэл эдлэл, савхи, савхин эдлэл) болон технологийн үйлчилгээ, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр үндэсний экспортын стратегийг боловсруулж байна.

“Худалдааг хөнгөвчлөх стратеги” боловсруулах ажлын хэсгийн 2 дахь шатны хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Олон Улсын Худалдааны Төв ажиллаж, Эдийн Засгийн Хөгжлийн Яам, Гадаад Харилцааны Яам, Гаалийн Ерөнхий Газар, МҮХАҮТ, мэргэшлийн холбоод, МУИС, СИТИ их сургуулийн эрдэмтэн, судлаачид оролцсон.

Худалдааг хөнгөвчлөх стратегийн хүрээнд 3 зорилго дэвшүүлж, түүнд хүрэх 8 зорилт, 32 арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа, хүлээгдэж буй үр дүн, гол болон бусад хамтран оролцогч байгууллагыг тодорхойлж, энэхүү баримт бичгийг эцэслэн боловсруулж, Худалдааг Хөнгөвчлөх Үндэсний Хороонд танилцуулж, батлуулахаас өмнөх ажлыг ийнхүү амжилттай хийж гүйцэтгэлээ.

“Үндэсний Экспортын Стратеги”-ийг 2024-2028 оны хооронд хэрэгжүүлэх ба салбар хоорондын харилцан уялдааг хангасан, Төр-Хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг болох зорилготой.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651374
0 эможи

keyboard_arrow_up