ШУУРХАЙ: Гаднах төрхөө өөрчилөн Хятад руу зугтсан гэх Д.Наранхүүг эх оронд нь авчирч, 461 дүгээр ангид саатуулжээ
2023 оны 9 сарын 27
Гаднах төрхөө өөрчилсөн байхад нь БНХАУ-д саатуулсан гэгдэж буй Д.Наранхүүг өчигдөр /2023.09.26/ авто замын боомтоор Хятадын талтай солилцож, эх оронд нь авчрахаар ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр /2023.09.27/ өглөө АТГ-ын мөрдөгчид түүнийг Улаанбаатар хотод авчирч, ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид хойшлуулшгүйгээр саатуулсан байна. Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг удахгүй шүүхээр хэлэлцэж шийдэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651243
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: