П.Сайнзориг: Улсын арслан М.Бадарч допинг хэрэглэсэн нь батлагдсан, шээс солих асуудал байхгүй П.Сайнзориг: Улсын арслан М.Бадарч допинг хэрэглэсэн нь батлагдсан, шээс солих асуудал байхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

П.Сайнзориг: Улсын арслан М.Бадарч допинг хэрэглэсэн нь батлагдсан, шээс солих асуудал байхгүй

2023 оны 9 сарын 26

Arslan.mn

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Үндэсний их баяр наадмын шөвгөрсөн бөхийн Б сорьцоос допинг илэрсэн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн улсын арслан М.Бадарчийн Б сорьцын хариу албан ёсоор ирсэн. Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хороо хуралдаж цаашдаа яах талаар хэлэлцэх хуулийн зохицуулалттай. 

Допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд шийднэ. Спортын арбитрын шүүхэд хандсан гэсэн. Гэхдээ баяр наадмын тухай хуульд зааснаар бид арга хэмжээгээ аваад явна. 

Допингийн шинжилгээг хяналттай өгдөг болсон. Ямар нэгэн байдлаар шээс солих асуудал байхгүй. Хуучин хувцастаа авч орох асуудал байсан. Шинжилгээ авах процессод эргэлзэх хэрэггүй" хэмээн ярив. 

Шөвгөрсөн нэг бөх БНСУ-ын лабораторид өөрийн биеэр очиж, өнгөрсөн долоо хоногт Б сорьцынхоо тагийг нээж шинжилгээнд оруулсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651208
0 эможи

Зочин
2023-09-29 04:50
Гомо царайтай пиз
Зочин
2023-09-26 14:19
бадарчийн шээсээр түмний танил болох гэж зовсон хууль зүйн яамны энэ дарга одоо болио
keyboard_arrow_up